Монголын ард түмний дунд үеийн үед дуулагдаж ирсэн ардын сайхан дуунуудын өнөө цагийн үргэлжлэл бол орчин үеийн нийтийн дуу юм.
Энэ цагт олон дуучин уран бүтээлээ туурвиж яваагийн нэг нь залуу дуучин Батбаярын Баяр-Отгон билээ. Залуу дуучин маань саяхан "Нүдэн гоо" хэмээх анхны цомгоо өлгийдөн авсан байна.
Дуучны маань ихэнх дуунууд "Гоо" гэсэн нэрийг агуулсан байдаг. Анхлан дуулж байсан "Нүдэн гоо" дууныхаа араас "Зүрхний гоо", "Зүүдэн гоо" зэрэг дуу хийсэн.
Ингээд "Алтан өд" наадмын шагналт яруу найрагч Г.Баярын шүлэг, СТА О.Эрдэнэбатын хөгжим "Зүүдэн гоо" дууг хүргэж байна.
Дуучин Б.Баяр-Отгоны уран бүтээл "Зүүдэн гоо" | ||
Үзсэн: 2058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.