Шууд Chart

Т.Доржханд: Нүүрсний асуудлаар “Нотлох баримтыг шинжлэн судлах” нээлттэй сонсголыг заавал хийнэ

2023-06-21 12:14:32

Нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудал тойрсон олон асуудлаар “Нотлох баримтыг шинжлэн судлах” нээлттэй сонсголыг заавал хийнэ.

Өнөөдөр сонсголын тов гарна гэж Түр хорооны ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.

Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтэд ил тод, бодитой мэдээлэх үүрэгтэй.

Үүнийг биелүүлэхийн тулд уг асуудлыг олон талаас нь шинжлэн судална гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн юм. 


Т.Доржханд: Нүүрсний асуудлаар “Нотлох баримтыг шинжлэн судлах” нээлттэй сонсголыг заавал хийнэ  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй