Шууд Chart

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлнэ

2023-06-21 13:40:02

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлэхээр ажиллаж байна.

Монголбанк УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ бодлогод орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт энэ оны хоёрдугаар улиралд багтаан шилжүүлэх асуудлыг тусгасан юм. Төв банк энэ чиглэлээр Сангийн яам болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. 

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ингэж ярилаа.  


Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлнэ   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй