![](/uploads/201307/news/thumb/5c14d5227906ec44f00acdb79b2f1ea8_x3.jpg)
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж өнгөрөгч мягмар гаригт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан хоёр байгууллагын удирдлага гадаадаас ажиллах хүчин Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцож, зарим тодорхой асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Тухайлбал, талууд иргэд, аж ахуй нэгж байгууллагад хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтжээ.
Гадаадын иргэдэд ЖДҮ эрхлэх боломж олгох талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.