Барилга байгууламжийг ашиглалтад оруулдаг комиссын 1 гишүүн 30 сая төгрөгийн хахууль авдаг байсныг тогтоосон байна.
Нэг барилгад есөн гишүүн ажилладаг. Яг ийм эрхтэй 330 гишүүн улсын хэмжээнд ажиллаж байна.
Тухайлбал, комиссын нэр бүхий нэгэн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 30 ширхэг авто граш эзэмшдэг болох нь илэрчээ. Иймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй комиссын гишүүдийг нарийвчлан шалгах шалгалтын ажил үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш мэдээллээ.
Барилгын салбарт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан этгээд “Хэний гэрт, хаана амьдарч байгаагаа мэдэхгүй гэх тайлбар хийж, эд хөрөнгөө бусдын”-х гэж тайлбарласан баримт бий. Гэвч эцэст нь “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг.
Барилга барих, цаашлаад газрын зөвшөөрөл авахаас дуусах хүртэл авлига өгөх, авах асуудал байсаар л байна. Энэ салбарт хамаарах гомдлын тоо сүүлийн жилүүдэд 60 хувь болж өссөн гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш онцолж байлаа.
“Барилгын салбарын ил тод байдал, авлигаас сэргийлэх нь” хэлэлцүүлгээр талууд авлигын нөхцөл байдал, түүнийг сааруулах боломж, гарц, шийдлийг хэлэлцэж, санал солилцож байна.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулдаг комиссын 1 гишүүн 30 сая төгрөгийн хахууль авдаг байсныг тогтоожээ | ||
Үзсэн: 3030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.