"Хөгжлийн банкны" гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дууслаа.
Шүүх шийдвэрээ ирэх даваа гарагийн 14:00 цагаас олон нийтэд танилцуулна. Одоо Ерөнхий шүүгчийн мэдээллийг хүргэе.
Нийт 3 их наяд төгрөг, 341.5 сая америк доллар, 160 сая иенийн мөнгөн дүн бүхий 25 алдаа зөрчил Хөгжлийн банкнаас илэрсэн. Тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсэн нь их хэмжээний алдагдал хүлээхэд нөлөөлсөн. Түүнчлэн төслийн үр дүнг дутуу тооцдог, зээл олгох асуудал хийдэлтэй, барьцаа хөрөнгө шаардлага хангаагүй гээд олон асуудал байсан гэж шинжээчид дүгнэсэн байдаг. Тухайлбал, "Хөгжлийн банк" 2011 онд 602.2, 2012 онд 5.7, 2016 онд 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Энэ хэрэгт хамаарах 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс ажлын 46 өдөр хуралдаж, ийнхүү дууслаа.
"Хөгжлийн банкны" гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дууслаа | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.