Шууд Chart

Ямар барилгыг ногоон барилга гэх вэ

2023-06-25 15:13:20

Ногоон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг нэгтгэсэн “Ногоон барилгын хүрээлэн”-г байгуулсан.

Энэ хүрээлэнгийн ямар барилгыг ногоон барилга гэх вэ гэдэг дотооддоо үнэлэх үнэлгээний системийг эхлээд боловсруулж байна.

Эхний ээлжинд дотооддоо ногоон барилгыг үнэлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх цаашлаад ногоон барилгад гадны хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо ярилаа.

Түүнчлэн Барилгын тухай хуулинд шинэчилсэн найруулга хийж, ногоон барилгын асуудлыг хуульд тусгаж өгөхөөр ажиллаж байна гэж тэрбээр нэмж хэллээ.


Ямар барилгыг ногоон барилга гэх вэ  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй