Монгол Улсын гавьяат жүжигчин, XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 110 жилийн ойг аймгийн ЗДТГ, Сайхан-Овоо сумын ЗДТГ, “Дорждагва” сан хамтран төрөлх Сайхан-Овоо суманд нь тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Алдарт уртын дуучны нэрэмжит уртын дуу дуулаачдын олон улсын уралдааныг Их газрын чулуунд зохион байгуулж, амьдрал, уран бүтээл, Монголын урлагт оруулсан үнэт хувь нэмрийг нийтэд түгээн таниулах намтар түүхийн буланг аймгийн музейд байгуулан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрыг түүний нэрэмжит болгон, төрөлх Сайхан-Овоо сумынхан нь уртын дууны цогцолбор бүтээн байгуулсан зэргээр Алдарт уртын дуучны мэндэлсэний 110 жилийн ойд зориулсан ажил бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн юм.
Наймдугаар сарын 15-16-ны хооронд Сайхан-Овоо суманд зохион байгуулах Ж.Дорждагва агсны мэндэлсний 110 жилийн ойн үеэр тус сумынхны бүтээн байгуулсан алдарт уртын дуучны нэрэмжит цогцолборыг нээж, амьдрал уран бүтээлээр нь нүүдлийн номын сан, гэрэл зургийн үзэсгэлэн гарган, уртын дуу, морин хуурын шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 15 сумын ардын авьяастнуудын дунд зохион байгуулна.
Мөн Дундговь аймагт уламжлал болоод байгаа “Монгол айрагны баяр”, “Адуучин” тэмцээнийг энэ үеэр зохион байгуулах ажээ.
Алдарт уртын дуучны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ | ||
Үзсэн: 2109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.