Шууд Chart

Байгаль орчинд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна

2023-06-27 13:43:07

Байгаль орчинд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна.

Гэтэл манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд хүрэлцээгүй, аюултайд тооцогдох хог хаягдлыг стандартын дагуу устгаж чаддаггүй, мөн иргэдийн мэдлэг, хандлага дутмаг байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга н.Буяннэмэх ярилаа.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдлыг дарж булах технологиор устгаж байна. 


Байгаль орчинд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй