2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн.
Тэднээс хоёр үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол тав дахь удаагийн сургалт юм.
Сургалтаар 14 хоног ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж, танхимаар:
- Боловсролын сэтгэл судлалын үндэс
- Сэтгэл судлалын судалгааны арга зүй
- Хүүхдийн сэтгэцийн оношилгоо
- Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
- Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Нөлөөллийн үйл ажиллагаа
- Хяналт шинжилгээ
- Үнэлгээ гэсэн модуль хичээлүүдийг практикт ашиглах арга зүйг эзэмшлээ.
Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч ажиллуулах сургуулиудын хүсэлтийг энэ өдрүүдэд хүлээн авч байна.
Эх сурвалж: БШУЯ
| Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо | ||
| Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.