Шууд Chart

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг зохион байгуулж байна

2023-06-28 13:00:07

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг анх удаа зохион байгуулж байна.

Чуулганыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нээн үг хэлж, алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-д Улаанбаатар цагдаагийн хүрээний 29 анги, байгууллагын 254 алба хаагч танхимаар, бусад цагдаагийн газар, хэлтсийн 2668 алба хаагч цахимаар, нийт 2900 гаруй алба хаагч хамрагдаж байна.


“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг зохион байгуулж байна  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй