Шууд Chart

Манай улсад эмийг үйлдвэрийн үнээс 4 дахин нэмэгдсэн үнээр иргэдэд худалдаалж байна

2023-06-28 15:04:43

Манай улсад эмийн үнэ өндөр, Эмийн сан бүрт харилцан адилгүй үнээр борлуулдаг гэх шүүмжлэл шийдэлд хүрэлгүй явсаар ирсэн. Тэгвэл ШӨХТГ-аас хамгийн их борлуулалттай 50 нэр төрлийн эмийн үнэд хяналт тавьж, мөн нийт Эм ханган нийлүүлэх төв болон Эмийн сангуудад шалгалт хийжээ.

Ингэхэд 50 нэр төрлийн эмийн 80 хувь нь 30 хувийн нэмэгдэлтэй, 20 хувийг нь хэт их хөөсрөлтэй гэж үзжээ. Тухайлбал, ханиад томууны "Колдамик" эм, "Аспирин 100" зэрэг борлуулалт хамгийн өндөртэй эм анхдагч үнээсээ 4 дахин нэмэгдсэн үнээр зарагдаж байна.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга н.Тэрбишийн яриаг сонсгоё.

Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгийн анхдагч үнэтэй импортын эм дотоодын Эмийн сангуудад 4000 төгрөгийн үнэтэй байна. Дөрөв дахин нэмсэн энэ ашиг нь нэг эм импортлогч ААН-ийн ашиг болдгийг шалгалтаар тогтоожээ.

Эдгээр давамгай байдалтай ААН-үүдэд "Моносфарм трейд" компани багтжээ. 2022 онд эмийн зах зээлд 131 ААН эмийн импорт ханган нийлүүлснээс нэр бүхий 10 компани 80 хувийг нь нийлүүлсэн байна.

Үүнээс "Моносфарм трейд" компани дангаараа импортын Эмийн сангийн зах зээлийн 46.4 хувийг нийлүүлсэн байна.


Манай улсад эмийг үйлдвэрийн үнээс 4 дахин нэмэгдсэн үнээр иргэдэд худалдаалж байна  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-28 18:35
Чинзориг сайд идвэхгүй үхээнч учраас мэдэж бгаа хирнээ за саж чадахгүй иргэдийг хохироож, эмийн сангийн эздүүдэд тал замаж байгаа юмаа. МАН иймэрхүү мануухай шиг этгээдүүдээс салах хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй