Нийт бэлчээр нутгийн 65 хувь нь доройтсон ч үүний 90 хувийн ачааллыг тохируулж, ургамал ургалтын чухал үе шатанд сэлгэж амраавал байгалийн аясаар нөхөн сэргэнэ гэж эрдэмтэд үзэж байна.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой хурдацтай нэмэгдэж байна. Үүнийг дагаад нүүдлийн мал ахуйг эрхлэх явцад хүрээлэн буй орчин, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх асуудал орхигдож нүүдлийн мал аж ахуйн уламжлал, заншлын хэм хэмжээний нөлөө буурч байна.
Иймээс бэлчээр ашиглах, хамгаалах уламжлалт сайн туршлагад тулгуурлах, нийтийн өмчийг үр ашигтай ашиглахад чиглэсэн орчин үеийн арга хэрэгслийг хослуулсан эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэх шаардлага үүсч байгаа юм.
Энэ зорилгоор УИХ-ын 21 гишүүн санаачлан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг холбогдох хуулиудын хамт УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд бэлчээрийг ангилж, ангилал тус бүрт бэлчээрийн зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга замыг тодорхойлжээ. Түүнчлэн бэлчээрийг улирлын, отрын, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, дамжин өнгөрөх, байгалийн байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, хужир, мараа, уст цэг бүхий бэлчээр гэж ангилсан байна.
Улирлын, отрын нөөц болон эрчимжсэн мал аж ахуйн бэлчээрийг гэрээгээр ашиглуулахаар тусгажээ. Гэрээний үндсэн нөхцөл нь бэлчээрээ зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдыг үүрэгжүүлж талхагдал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ингэж ярилаа.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүсчилсэн байдлаар хэлэлцүүлж, 960 гаруй малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газар, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарын саналыг авчээ.
Бэлчээрийн 65 хувь нь доройтсон ч сэлгэж амраавал байгалийн аясаар нөхөн сэргэх боломжтой | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.