Шууд Chart

Хөтөлбөрийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

2023-06-29 08:33:42

Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 22 дахь удаагийн тэтгэлэгт ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Билгүүн нар шалгараад байна.

Тус хөтөлбөрийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээг Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай болон холбогдох байгууллагын удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, JDS тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүд, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 төрийн албан хаагч оролцсон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавихаар харилцан зөвшөөрсөн гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 21 жилд төрийн болон хувийн хэвшлийн 400 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хөтөлбөрийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй