Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.
Тус өдрийг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын эхний арга хэмжээ болох “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Наадмын баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хийж эхэллээ.
Оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд парадад оролцох хүний тоо, байгууллагын товч танилцуулга /бичгийн цаасны А/5 хэмжээтэй/ болон видео бичлэгээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын ubtourism@gmail.com хаягаар ирүүлэх болон 70128687 дугаарын утсанд холбогдон бүртгүүлэх боломжтой.
“Дээлтэй Монгол наадам”-д оролцох хүсэлтэй хувь хүн, иргэн харьяа хороо, дүүрэгтээ хандаж бүртгүүлэх боломжтой аж.
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар
“Дээлтэй Монгол наадам”-ын бүртгэл эхэлжээ | ||
Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.