Шууд Chart

СЭМҮТ: Мэдээллийн нэгдсэн систем үүсгэх ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо

2023-06-30 08:29:35

Энэ сарын 27-нд болсон Амиа хорлох оролдлого хийсэн болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар (А/149, A/151 дүгээр тушаал), амиа хорлолт, амиа хорлох оролдлого ба мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн нэгдсэн систем үүсгэх ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалтаар амиа хорлох оролдлого хийсэн болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зааврын (А/149, A/151 дүгээр тушаал) талаар оролцогч байгууллагуудаас санал авлаа.

Төрийн болон төрийн бус нийт 17 байгууллагын 34 удирдах албан тушаалтан болон ахлах мэргэжилтэн оролцсон уг уулзалтаар мөн амиа хорлолт, амиа хорлох оролдлого ба мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн нэгдсэн систем үүсгэх шаардлагатай эсэх дээр оролцогч байгууллагуудаас санал хүсэлт авч оролцогч байгууллагууд бүгд мэдээллийн нэгдсэн систем үүсгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

СЭМҮТ: Мэдээллийн нэгдсэн систем үүсгэх ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо   
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй