Шууд Chart

Монгол Улсын нийт хүн амын 1.2 сая нь өдөр тутам өндөр хурдны интернэт ашиглаж байна

2023-06-30 09:05:10

Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өдөр тутам өндөр хурдны интернэт ашиглаж байна.

НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн байна. 

Энэ мэтчилэн цахим орчин, цахим худалдааг хүн бүр чухалчилдаг болсон энэ үед өргөн уудам газар нутгийнхаа цахим дэд бүтцийг хөгжүүлэхэд голлон анхаарч байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн "Дэлхийн экспортын чуулга уулзалт"-д оролцох үеэр онцолсон.

Мөн тэрбээр төрийн үйлчилгээг цахим болгосноор өнөөдрийн байдлаар 71 төрийн байгууллагын 806 үйлчилгээг амжилттай цахимжуулснаа хэллээ.


Монгол Улсын нийт хүн амын 1.2 сая нь өдөр тутам өндөр хурдны интернэт ашиглаж байна  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй