Шууд Chart

Сүхбаатар аймагт өнгөрсөн онд дотоод, гадаадын 40.000 орчим жуулчин очжээ

2023-06-30 10:07:27

Сүхбаатар аймагт өнгөрсөн онд дотоод, гадаадын 40.000 орчим жуулчин ирсэн байна.

Тус аймагт байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Тухайлбал, Дарьганга суманд л гэхэд 200 гаруй сөнөсөн галт уул, мөн чулуужсан амьтан, ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талд өнөөг хүртэл хадгалагдаж байна.

Эдгээр байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн тал нутагтаа аялал жуулчлалыг ижил тэнцүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Өвөрмонгол иргэдийг визгүй зорчуулах зэрэг арга хэмжээг авч буй юм байна.

Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн н.Ариунболдын яриаг сонсоно уу.


Сүхбаатар аймагт өнгөрсөн онд дотоод, гадаадын 40.000 орчим жуулчин очжээ   
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй