Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Тайхар чулуу хэмээх 18 метр өндөр боржин чулуунаас бүтсэн цохио байдаг.
Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэсэн гэдэг.
Тайхар чулуунд Түрэг, Уйгар, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс бий. Гэвч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байгаа юм.
Мөн Хангайн гол нурууг баруун тийш давж Заг Байдрагийн гол хүрэх замд нэг уужим хөндий урууддаг байжээ. Энэ хөндийгөөр аварга могой явж, Эгийн давааны өмнөх гурван ангархай харанхуй хавцал дундуур дайрч Хангайн гол нурууг арлан явсаар Их тамир уруудан Тайхар чулуу байдгийн доор нэг их нүхэнд орчихсон байна.
Үүнийг мэдсэн нутгийн нэртэй, бяртай бөх Тайхар гэгч хүн том цохио авчирч таглан олон амьтныг аварсан гэх домог бий.
Архангай аймгийн Их тамир сумынхан Тайхар чулуу тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөрсний бохирдлыг бууруулах, орчноо тохижуулах, нутгийн иргэдийн худалдаа үйлчилгээг төрөлжүүлэхэд анхаарч байна.
Архангай аймгийн Их тамир сумын Засаг дарга Б.Цэвээндорж ингэж ярилаа.
Тайхар чулуу орчмын хөрсний доройтлыг бууруулж, ээлтэй аялал жуулчлал хөгжүүлнэ | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.