Хүнсний салбар бүхэлдээ чанартай бэлтгэгдсэн боловсон хүчний дутагдалд орсон.
Ганцхан тоо хэлэхэд, энэ салбар үндсэн нарийн мэргэжлийн ажилтны 80 хувийн дутагдалтай байна гэж Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэгийн тэргүүн н.Жамбалмаа тодотголоо.
Ажиллах хүчгүйгээр хүнсний аюулгүй байдлын тухай ярих ч хэрэггүй, урагшаа алхах боломжгүй гэдгийг тэрбээр хэллээ.
Хүн амаа эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахын тулд ажиллах боловсон хүчнээ бодлогоор дэмжиж, урт хугацаанд үүнийг тасралтгүй авч явахгүй бол хүнсний аюулгүй байдлаа хангаж чадахгүй гэдгийг салбарынхан санууллаа.
Хүнсний салбар бүхэлдээ чанартай бэлтгэгдсэн боловсон хүчний дутагдалд оржээ | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.