Шууд Chart

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно

2023-07-01 08:04:07

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан Хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг хийх гэж байна. 

Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 14:00 цагаас Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд Хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ. 


Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй