Монголын Үндэсний музей Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвтэй хамтран ажиллаж, судалгаа шинжилгээ, музейн гадаад харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж 2023 оны гуравдугаар сард "Харилцан ойлголцолын санамж бичиг"-т гарын үсэг зурсан.
Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн тэргүүн Доктор, Профессор Давид Снийт Монголын Үндэсний музейд айлчилж Захирал Л.Жаргал болон албаны хүмүүстэй уулзалт хийж, Хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний музей болон Кембрижийн Корпус коллежийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн хамтарсан "Уламжлалт бөө, эмнэл засал ба хувьсан буй соёл" төслийн хүрээнд 2023 оны намар Монголын Үндэсний музейд тусгай үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд нээлттэй толилуулна.
Эх сурвалж: Соёлын яам
Хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна | ||
Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.