Шууд Chart

“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг аравдугаар сард тодруулна

2023-07-04 14:32:35

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ”Манай хороо-Миний гудамж 2023" оны аяны талаар танилцууллаа. 

Тодруулбал, нийслэлийн иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, санал санаачилгаараа орчноо тохижуулан хотын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй иргэдийн тоог нэмэгдүүлэх, ухамсарт, бүтээлч, соёлч хандлагыг сурталчлахаар тус аяныг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 5-наас аяныг олон нийтэд сурталчлах, түгээх ажлууд эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тэмдэглэв. Аяны хүрээнд шилдэг дүүрэг, шилдэг хороо /орон сууц/, шилдэг хороо /гэр хороолол/, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг СӨХ, шилдэг орон сууцны контор (төсөвт ба хувийн ОСК), хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх /гэр хороолол/, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага, ногоон байгууламжийн шилдэг аж ахуй нэгж байгууллагыг ирэх аравдугаар сарын эхээр шалгаруулна.


“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг аравдугаар сард тодруулна  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hun baigaa gazraa Duurgej amidar. [127.0.0.xxx] 2023-07-05 09:06

Бидэнтэй нэгдээрэй