
Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Мөн Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох яамдаас ирүүлсэн саналыг тусган, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Хууль шинэчилэн баталсанаар орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах оновчтой тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээний өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах юм.
Эх сурвалж: БХБЯ
Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлжээ | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.