Шууд Chart

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 21.5 км урттай зам барина

2023-07-04 15:56:38

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулж Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд мэргэжлийн хот байгуулагч, архитекторуудтай хамтран “Сэлбэ сэргэлт” төслийг Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Сэлбэ сэргэлт” төслөөр Сонсголонгоос Дамбадаржаа хүртэлх чиглэлд 21.5 км урттай 6 эгнээ бүхий авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 28 том, жижиг гүүрэн байгууламж, 9 туннель, явган хүний зам, унадаг дугуйн зам, тохижилтын хамт шинээр барьсанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, голын дагуух иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах юм.

Энэ онд эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 11.6 км автозам, 8 ширхэг гол гүүр, 2 ширхэг холбоос гүүр, 2 ширхэг туннелийн барилга угсралтыг ажлыг эхлүүлнэ.

Эх сурвалж: БХБЯ


“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 21.5 км урттай зам барина  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zuv [127.0.0.xxx] 2023-07-05 09:04
Eostoi saihan. Humuus saihan goliin chimee Sonsoj amar. Solongosuud Japan ch saihan tohijuuldag ym bilee.

Бидэнтэй нэгдээрэй