МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн “Итгэийн танхим” төслийн хоёр дахь ажил буюу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн хүлээлгийн танхимыг засаж, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа.
Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болох мянга мянган хүүхдүүдэд зориулагдсан “Итгэлийн танхим”-ыг шинэчлэн засварласан ажлыг хүлээлгэж өгөх буюу энэ үйлсэд нэгдсэн хүмүүс бие биедээ баярлаж талархсанаа хүргэх уламжлал болсон "Талархлын өдөр"-ийг өнөөдөр тэмдэглэж байна.
Энэхүү сайн үйлсийг 2011 онд Улсын Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хүлээлгийн танхимыг тохижуулах ажлаас эхэлсэн бөгөөд улсын хэмжээний эмнэлгүүдийн төсөв санхүү хүрэлцдэггүй, үйлчлүүлэгчид төдийгүй эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл тааруу байдагтай холбогдон гарч ирсэн санаачилга гэлээ.
2013 онд УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88.963.033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж байсан бол энэ удаа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн 225 м2 талбай бүхий хүлээлгийн танхимыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 35 аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 78.5 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийлээ.
“Итгэлийн танхим” төсөл хоёр дахь ажлаа хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 2529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.