Шууд Chart

Дотоодын цэргийн байгууллагаас гамшгийн голомтод ажиллаж байна

2023-07-06 21:47:23

Дотоодын цэргийн анги, байгууллагаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай,  мөн дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхэд үерийн бүсээс айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцож байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 1дүгээр хороо, Шангрила зочид буудлын орчимд  суваг, шуудуу татах ажилд, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Дамбадаржаагийн гол дагуу далан босгох ажилд, С-Аутлет дэлгүүрийн орчмын үеийн далан сэргээх ажилд, нийт 150 алба хаагч гамшгийн голомтод ажиллаж байна гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.


Дотоодын цэргийн байгууллагаас гамшгийн голомтод ажиллаж байна  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй