Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг түр хугацаагаар хойшлууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2023.07.06-ны А/769 захирамжийн хэрэгжилтийг хүрээнд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Иймд "аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хурлын товыг албан хуудсаар эргэн зарлахыг үүгээр мэдэгдэж байна.


Эх сурвалж: БОАЖЯ
| “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурал”-ыг хойшлууллаа | ||
| Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.