Үерт өртсөн айл, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг ариутган халдваргүйжүүлэх, цэвэрлэх ажил эхлээд байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Улаанбаатар хотод цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг яаралтай эхлүүлж байна. Үертэй холбоотойгоор халдварт өвчин гарах эрсдэлтэй. Тиймээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тав, хувийн хэвшлийн найм, нийт 13 мананцар үүсгэгч машин хотын үерт автсан гол зам, гэр хорооллын замуудаар явж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Мөн дүүргийн онцгой комиссоос зураглал гаргаж, ариутгах шаардлагатай байршлуудын мэдээллийг өгнө. Дүүргүүд мөн дотроо ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна" гэлээ.
Мананцар үүсгэгч 13 машинаар ариутгал, халдваргүйтгэл хийж байна | ||
Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.