Шууд Chart

“Монгол бахархал-2023” гэрэл зургийн үзэсгэлэн "Чингис хаан" музейд нээлтээ хийлээ

2023-07-08 10:45:04

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” ажил, арга хэмжээнүүдийн хүрээнд “Монгол бахархал-2023” гэрэл зургийн үзэсгэлэн "Чингис хаан" музейд нээлтээ хийлээ.
 
Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёл урлагийн газар, Чингис хаан үндэсний музей, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд Монголын дунд, залуу үеийн 50 гаруй гэрэл зурагчин, уран бүтээлчийн шилдэг 80 гаруй уран бүтээлийг дэлгээд байна.
 
"Монгол бахархал-2023" үзэсгэлэн долоодугаар сарын 7-15-ны хооронд "Чингис хаан" музейд дэлгээтэй байна. 
 
 
 
 

“Монгол бахархал-2023” гэрэл зургийн үзэсгэлэн "Чингис хаан" музейд нээлтээ хийлээ  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй