Шууд Chart

Д.Сумъяабазар: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхэд анхаарах хэрэгтэй

2023-07-09 09:51:53

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдлаа. Хурлаар өглөөнөөс хойш хийсэн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан танилцуулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар зохион байгуулалтад орж ажиллаж, үерийн эрсдэлийг бууруулсан нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм. Мөн ариутгалыг маш сайн хийх үүрэг өглөө.

Тэрбээр “Хотод сүүлийн жилүүдэд ийм том хэмжээний үер болж байгаагүй. Хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж, сэтгэл гарган ажиллаж, богино хугацаанд үр дүнд хүрэх ёстой. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхэд анхаарах хэрэгтэй. Наадмаас өмнө хэвийн байдалд оруулахын төлөө ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, бараа, материалын тусламж, дэмжлэг өгч байгаа. Иймд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв. Мөн хандив болон зарцуулалтыг ил тод, нээлттэй мэдээлэхийг үүрэг болгож, нөхцөл байдал тогтворжсон дүүргүүд бусад дүүрэгтээ туслах хэрэгтэйг онцоллоо.

 


Д.Сумъяабазар: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхэд анхаарах хэрэгтэй  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй