Лаг, шавар цэвэрлэх шаардлагатай 12 байршилд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн зам, талбайн цэвэрлэгээний 380 үйлчлэгч, СӨХ-ны 320 ажилтан, сайн дурын 20 иргэн, дотоодын цэргийн 150 албан хаагч, нийт 870 хүн ажиллаж байна. Тэд лаг, шавар цэвэрлэх, шуудайлах, шуудайлсан лагийг тээвэрлэх, дундын цэгт хүргэх зэргээр ажиллаж байгаа юм.
Мөн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг ариутган халдваргүйжүүлэхэд Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч тусгай зориулалтын таван автомашин ажиллаж байна. Ийн Нарны зам, Их тойруу, Бага тойруу, Гандигийн гудамж, Баянмонгол, Замын цагдаа, “Алтай” хотхон, Парисын гудамж, Хүүхдийн парк, Дунд гол зэрэг газруудад 12,000 ам метр /м2/ талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ.
Лаг, шавар цэвэрлэгээнд 870 хүн ажиллаж байна | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.