Шууд Chart

Европын Холбоо В.Путины ойрын туслахуудыг "онилов"

2014-08-02 09:31:08

Владимир Путинтэй жудогийн дэвжээнд зодоглож явсан Аркадий Ротенберг болон бусад хоёр хүнийг Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж оруулснаар тус жагсаалтад нэр нь бичигдсэн Оросын иргэдийн тоо 95 боллоо. Европын Холбооноос мэдээлснээр тэрбумтан Ротенбергийн удирддаг компани 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос чамгүй ашиг хүртсэн байна. Мөн Оросыг Крымтэй холбосон гүүр барих төсөл дээр түүний  компани ажиллаж байгаа ажээ.

Барууны орнууд Украйн дахь босогчдыг турхирч байна хэмээн Оросын талыг буруутгаж байгаа бөгөөд тус улсын өндөр албан тушаалтнуудын хилийн чинад дахь хөрөнгийг битүүмжилж, хилээр нэвтрэхийг нь мөн хориглож эхлээд байгаа юм. Дашрамд дурдахад, Европын Холбоо газрын тос, технологи, банк санхүү зэрэг Оросын эдийн засгийн гол салбаруудын эсрэг хоригоо чангатгаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Европын Холбоо В.Путины ойрын туслахуудыг "онилов"  
Үзсэн: 2879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй