“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулсан.
Ээлжит бус хурлаас Хяналтын зөвлөлийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгосон юм.
Харин энэ сарын 7-нд тус бүрэлдэхүүн 100 хувийн ирцтэй анхны хурлаа хийсэн бөгөөд, МУБИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Тогтохбаяр дийлэнх олонхийн саналыг авч Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Тэрээр 2007 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг Санхүү, менежмент /Бакалавр/, 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага /Магистр/ мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.
Ажлын гараагаа 2007 онд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн мэргэжилтнээр эхэлж Ахлах мэргэжилтэн, Албаны захирал, Газрын захирал хүртлээ өсөн дэвшиж ажиллаж байжээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Д.Тогтохбаяр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.