Орхон голын адгаар буюу ус судлалын Орхон-Сүхбаатар харуулаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см огцом нэмэгдэн үерийн аюултай түвшинг даван үерлэж эхэллээ.
Ерөө, Хараа голын дагууд үерийн аюултай түвшинг 15-30 см давсан хэвээр байна.
Туул гол Лүн сум орчмоор усны түвшин 10-20 см нэмэгдэн үерийн түвшинг 20 см давсан бол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр байна.
Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 10-15 см давсан байдалтай байна. Хэрлэн голын хувьд голын дунд болон адаг хэсгээр усны түвшин үргэлжлэн нэмэгдэж байна. Тухайлбал, Хэрлэн гол Тооно орчмоор 10 см, Өндөрхаанаар 15 см тус тус нэмэгдсэн ба маргааш Өндөрхаан сумаар Хэрлэн гол үерийн түвшинг давах төлөвтэй байна.
Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 10 см, Халх гол үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна.
Өнөө маргаашдаа нутгийн хойд болон төв, зүүн хэсгээр ахиухан хэмжээтэй бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.