Шууд Chart

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт боллоо

2023-07-10 13:23:57

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт ГХЯ-д зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын 130 гаруй төлөөлөл оролцсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ковид-19”-ын цар тахалтай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онц байдлыг 2023 оны 5 дугаар сард цуцалсан.

Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисс цар тахлаас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах болон үр дагаврыг нь үнэлэн дүгнэж, цаашид хэрхэн ажиллах чиглэлээр үе шат бүрийг туулан, бүхий л бололцоогоо дайчлан ажилласан.

Энэ хэцүү цаг үед манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг ДЭМБ үргэлж дэмжиж, заавар зөвлөмж, дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Өнгөрсөн гурван жил бид эрүүл мэндийн салбараас хэр хамааралтай амьдардаг вэ гэдгээ ойлгосон он жилүүд байлаа. Энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс маш шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч чадсанд баяр хүргэж, тэмдэглэмээр байна” хэмээгээд бусад улс орон таны улс орноос суралцахуйц хэмжээнд ажилласан гэдгийг онцлон хэллээ гэж Онцгой байдылн ерөнхий газраас мэдээллээ.

 


ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт боллоо  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй