Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.
Баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид "Хүй долоон худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан 1500 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн "Оюутан цагдаа" нар гадаадын иргэд, жуулчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. Өчигдөр төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Наадамчин олон Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулалгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан осол, эрсдэлгүй сайхан наадаарай.
“Хүй долоон худаг”-т түр хүрээ байгуулан ажиллаж байна | ||
Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.