Шууд Chart

БНТУ-ын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

2023-07-11 09:24:46

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээнд,

“Эрчтэй хөгжиж буй Турк-Монголын харилцаа цаашид ч улам бүр хүчирхэгжинэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Эрхэмсэг ноён Таныг өөрийн улсад хүлээн авахдаа нэн таатай байх болно” гэжээ.


БНТУ-ын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй