"Сэрэлт"-ийн Бумаа буюу 20 дугаар зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулан төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд хөшөөг нь босгожээ.
Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн алдартан юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ.
“Сэрэлт”-ийн Бумаа, "Морьтой ч болоосой"-ийн Дондогийн ээж, "Хүргэн хүү"-гийн ээж, "Энэ хүүхнүүд үү" киноны даргын эхнэр гээд ард түмний сэтгэлд хоногшсон энгийн сайхан дүрүүд түүнийх. Түүнийг урлагийнхан хиймэл дүргүй, гайхалтай, тод томруун, торгон мэдрэмжтэй, дүрд тоглодоггүй, дүр бүтээдэг хүн байсан хэмээн дурсдаг.
"Сэрэлт"ийн Бумаа буюу Т.Цэвээнжавын хөшөөг босголоо | ||
Үзсэн: 1949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.