Шууд Chart

Гамшгийн эрсдэлтэй нөхцөлд цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөж байна

2023-07-11 12:45:45

Өнөөдрийн 18 цагийн байдлаар нийт 27 дэд өртөө, 4164 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс салгасан бөгөөд эрсдэлийг арилгахаар холбогдох газрууд ажилласаар байна.

Эдгээр хэрэглэгчид нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв орчмын орон сууцнууд болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимп хотхоны оршин суугчид бөгөөд тус байрнуудын хонгилын давхрууд бүгд усанд автсан нь шавхагдаж дуусаагүй, эрсдэлтэй нөхцөлд байгаа юм. УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд энэ байршилд үзлэг, шалгалтыг тасралтгүй хийж, эрсдэл нь арилсан байруудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг эхнээс нь сэргээж эхэлсэн.

Тус компани нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоодугаар сарын 05-аас 10-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд нүүрлэсэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсны 1064 дэд өртөө, 48801 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Мөн таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг зөвлөе.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК



Гамшгийн эрсдэлтэй нөхцөлд цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөж байна  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй