Шууд Chart

"Samsung"-ийн ашиг буурчээ

2014-08-04 09:26:22

Гар утас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Samsung Electronics-ийн ашиг энэ оны хоёрдугаар улиралд 20 хувиар буурсан байна. Ухаалаг гар утасны борлуулалт буурч, воны ханш чангарсан нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Тодруулбал Samsung 4-6  сард 6.25 их наяд воны ашигтай ажилласан бөгөөд өнгөрсөн оны мөн үед ашиг нь 7.77 их наяд вонд хүрч байсан юм. 2013 оны 7-р сараас энэ оны 7-р сар хүртэлх хугацаанд воны ханш ам.долларын эсрэг 11%-иар чангарсан нь экспортоос хамааралтай байдаг Samsung зэрэг компаниудад сөргөөр нөлөөлсөн байна.

Сүүлийн жилүүдэд тус компанид гол дэмжлэг болсон зүйл нь гар утасны салбарынх нь амжилт байсан гэдгийг шинжээчид сануулж байна. Гэхдээ Хятадын Xiaomi, Huawei зэрэг компаниуд хямд үнэтэй гар утас гаргаж байгаатай холбоотойгоор  Samsung –ийн хувьд өрсөлдөөн ширүүсч байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Samsung"-ийн ашиг буурчээ  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй