Шууд Chart

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн цэвэрлэгээ, үйлчилгээнд 237 хүн ажиллаж байна

2023-07-11 17:13:33

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хоол, хүнсний худалдаа, үйлчилгээнд тавьж байгаа хяналт болон тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн тохижилтын ажлыг наадмаас сар гаруйн өмнө эхэлсэн. Ногоон байгууламж, зам, талбайн тохижилт, ариун цэврийн байгууламж гэх мэт ажлуудыг хийлээ. Цэвэрлэгээ, үйлчилгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хамтран 237 хүн 30 гаруй машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Мөн хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд 280 гаруй, Хүй 7 худагт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл ахуйн хяналтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд тавьж байна" хэмээв. 


Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагийн цэвэрлэгээ, үйлчилгээнд 237 хүн ажиллаж байна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй