Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын ариун цэврийн байгууламж болон тэдгээрийн ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур бий. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэл болон ариун цэврийн байдалд нь хяналт тавин ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 19,500 ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хоёр цаг тутам хийж, байцаагч нар байнга хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.
Д.Өлзийбаяр: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавьж байна | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.