Шууд Chart

Монголчууд 400 төрлийн дээл хувцас хэрэглэж иржээ

2014-08-04 09:55:30

Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр  энэ сарын найманд  “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах аж. 

Дашрамд сонирхуулахад монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалтгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэж иржээ.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголчууд 400 төрлийн дээл хувцас хэрэглэж иржээ   
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй