Шууд Chart

Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавина

2014-08-04 10:21:18

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн зүгээс II  богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавих ёслол болон Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, бэсрэг наадмыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Ёслол Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Их майдар” төслийн бүтээн байгуулалтын талбайд болно. 

Ёслолд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин,Манзушир хутагтын 7-р дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдах юм.

Түүнчлэн Ламын гэгээн болон Манзушир хутагтын лаврангийн шав тавих ёслолыг зохион байгуулах Төв бөгөөд аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа зохион байгуулагдаж түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулах гэнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавина  
Үзсэн: 1561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-04 11:38
uhsen hund baishin barij shav tavina genuu. yamar ikh mongotei uls vee

Бидэнтэй нэгдээрэй