Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улсын онцгой комиссын төлөөллүүдтэй уулзав. Энэ үеэр үерийн дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болгов.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр үерийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан билээ.
Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө | ||
Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.