Шууд Chart

Усанд автсан орон сууцуудад барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ

2023-07-15 14:41:31

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ голын далан сэтэрсэн байршилд газар дээр нь ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж "Үерт автсан орон сууцуудын усыг соруулах, лаг, шаврыг цэвэрлэх ажил үндсэндээ дууссан. Одоогоор 13 удаагийн рейсээр 170-аад тонн лаг, шаврыг зөөж тээвэрлээд буй. Сүхбаатар дүүргийн бүх хороодоос мэдээ аваад явган болон авто машины зам, тохижилт, ногоон байгууламжид учирсан хохирол, эвдрэлүүдийн мэдээллийг зураг, байршлаар нь гаргаж байна. Тухайлбал, Парисын гудамж руу үерийн ус орж ирсэн тул явган хүний замын хавтангууд гэмтсэн" гэв.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга "Сэлбийн гүүрний далан сэтэрсэн байршил дээр ажиллаж байна. Далан сэтэрсэн шалтгаан, цаашид үүсэж болох эрсдэл, авах арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран яаралтай тогтоогоод сэргээх ажлыг эхэлнэ. Мөн Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан барилга, байгууламж дээр барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээг хийнэ. Цаашлаад Сэлбэ голын энэ баршилд үерийн хамгаалалтын далангаас гадна хөрсний усны түвшин бууруулах байгууламж зайлшгүй шаардлагатай" хэмээсэн юм.

 


Усанд автсан орон сууцуудад барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-16 13:16
Гадаадад усан дээр байшин барьж байхад бид 3 хоногийн бороонд үерт автах байранд байдаг нь харамсмаар муу технологи аятайхан далан барьчихмаар байнаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-07-16 13:13
Угаасаа далан гэж байгаагүй ш дээ. Одоо нэг аятайхан юм хийчихмээр байна. Хүч хүрэхгүй бол оршин суугчдаас нь хандив ав. Олон жил ярьсан асуудал
Зочин [127.0.0.xxx] 2023-07-16 08:15
Үнэлгээ хийсний дараа барилгын чанар алдагдсан бол оршин суугчдыг нь яах юм хааш нь оруулах юм болдоо
Зочин [127.0.0.xxx] 2023-07-16 06:06
За, дэмий биз дээ, чанар муу гэж гарвал байрыг нь солиод өгч чадахгүй л бол дэмий байх
Зочин [127.0.0.xxx] 2023-07-15 18:53
Goloos 3 kilometr baih hrgte
Зочин [127.0.0.xxx] 2023-07-15 15:14
Голоос 100 метр хол барих заалттай байсныг 50 метр 5 метр болгосныг засах болж дээ. Бас УБ т голын хөндийд таван давхараас дээшгүй барих ёстойн гэсэн хороолол сансар мэт өндөр газраас бусад газарт.

Бидэнтэй нэгдээрэй