Уламжлалт анагаах ухаанд хамтад нь хэрэглэвэл хор болох хоол хүнсийг заасан байдаг. Тухайлбал, хонины элэг-чинжүүтэй, загасны мах-сүү, өндөгтэй зохицдоггүй байна.
Амралт зугаалга, баяр наадмын өдрүүдэд иргэд хуушуур, хорхог идсэнийхээ дараа ихэвчлэн хийжүүлсэн ундаа, хүйтэн ус уудаг. Тэгвэл дээрх хүнс нь хоорондоо үл зохицдог учраас ходоод хямардаг. Иймээс идэж буй хоол хүнсэндээ анхаарах, үл зохицох хүнсийг хольж хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан н.Лхагважавын ярианд анхаарлаа хандуулна уу.
Мөн зуны улиралд мах, махан бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, сүү, тараг, цагаан идээ хэрэглэхийг уриаллаа.
Үл зохицох хүнсийг хольж хэрэглэхгүй байхыг зөвлөлөө | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.