Гурван хүн тутмын нэг нь төрд ажиллаж байна. Оролцогчийн тоо нэмэгдэхийн хэрээр мэдээллийн урсгал өргөждөг. Үүнийг дагаад ойлгомжгүй байдал, зөрүүтэй мэдээлэл газар авдаг.
Төр “Татвар төлөгчдийн мөнгөөр аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ”-г хүртээмжтэй, өгөөжтэй байхад анхаарч ажиллах учиртай. Гэтэл ашигтай, эрх мэдэлтэй байж болох бүхнийг төр хийнэ гэвэл хүнд суртал өсөх нь гарцаагүй гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин тодотголоо.
Төрийн бүтцийг байж болох хэмжээнд цомхон болгох, түүнчлэн бүх үйлчилгээг цахим болгож чадвал “Хүнд суртлын индекс”-ийн үзүүлэлт өөрчлөгдөнө.
Энэ үзүүлэлт буурахын хэрээр эдийн засаг чангарч, бизнесийн орчин өсөн дэвждэг. Үүний зэрэгцээ гадны хөрөнгө оруулагчид тухайн улсад бизнес эрхлэх сонирхол дээшилдэг гээд таатай олон боломжийг бий болгодог.
Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засагт эзлэх төрийн оролцоо 40 орчим хувьд хүрснийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин сануулсан юм.
Бүх үйлчилгээг цахим болгож чадвал “Хүнд суртлын индекс”-ийн үзүүлэлт өөрчлөгдөнө | ||
Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.