Шууд Chart

Монгол Улсад Арабын Нэгдсэн Эмират Улс хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

2023-07-16 11:55:54

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулганы үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд ноён Абдул Лутатай хоёр талын уулзалт хийсэн юм.  

Дэд сайд ноён Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 


Монгол Улсад Арабын Нэгдсэн Эмират Улс хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй